ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН ТӨСЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/119 дүгээр тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд 4.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөлийг баталсан.
Үүний дагуу 2026 оны 04 дүгээр сарын 20-оос 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд, 30 хоногийн хугацаанд төсөл хүлээн авах цахим системээр хүсэлтийг хүлээн авахад нийтдээ 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 70 төсөл зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс холбогдох хууль журмын дагуух нарийвчилсан судалгааны шатанд нийт 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 55 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан үнэлгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг: Зээл төслийн газар, Зээл төсөл хариуцсан мэргэжилтэн, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17042, Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төвийн байр, 214 тоот, Утас:774855555, И-майл: info@sme.gov.mn


