ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар Дархан-Уул аймгийн 48 аж ахуйн нэгж 6.4 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлжээ

Дархан-Уул аймагт 2026 онд орон нутгийн болон ЖДҮХС-ийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг 2026 оны 08 дугаар сарын 03-наас 09 дүгээр сарын 01-ний хооронд, 30 хоногийн хугацаанд төсөл хүлээн авах цахим системээр (https://sme.gov.mn/login) хүлээн авсан.
ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар Дархан-Уул аймгийн 48 аж ахуйн нэгж 6.4 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлжээ.
Үүнээс 3.4 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 27 аж ахуйн нэгж урьдчилсан шатанд тэнцсэн байна. Төсөл сонгон шалгаруулах 2 дахь шатанд ЖДҮГ-ын ажлын хэсэг эдгээр 27 аж ахуйн нэгжийн газар дээр нь очиж танилцаж, нарийвчилсан үнэлгээ хийж эхэллээ. 
2026.09.07. Дархан-Уул аймаг.

Хуваалцах