НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Төв аймагт 2026 онд орон нутгийн болон ЖДҮХС-ийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг 2026 оны 08 дугаар сарын 03-наас 09 дүгээр сарын 01-ний хооронд, 30 хоногийн хугацаанд төсөл хүлээн авах цахим системээр (https://sme.gov.mn/login) хүлээн авсан.
ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар Төв аймгийн 125 аж ахуйн нэгж 18.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлжээ.
Үүнээс нийт 8.4 тэрбум төгрөгийн 68 аж ахуйн нэгж урьдчилсан шатанд тэнцжээ.
Төсөл сонгон шалгаруулах 2 дахь шатанд ЖДҮГ-ын мэргэжилтнүүд эдгээр 68 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, нарийвчилсан үнэлгээ хийж байна.
Төв аймгийн Борнуур сумын 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Төв аймгийн Борнуур сумын 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Улаанбаатар хотод барилгын инженерээр ажиллаж байсан Б.Батболд нутагтаа ирж, "Төрсөн нутгийн сүү" хоршоог байгуулан амжилттай ажиллаж байна. Тэрээр одоо бизнесээ өргөжүүлэхээр өвлийн зоорь төлөвлөж, 99 сая төгрөгийн санхүүжилт хүсчээ.
Хашаандаа дизель хөдөлгүүртэй автомашин засаж сэлбэдэг Б.Бямбалхагва. Тэрээр одоо засварын байртай болохоор 40 сая төгрөгийг ЖДҮХС-аас хүсэж төслөө илгээсэн байна. Өөрөө боломжийн хэрээр барилгын зарим материалаа цуглуулсан нь хашаанд нь өрөөтэй байлаа. Залуус хийж бүтээж, хөдөлмөрлөж байна.
2026.09.08. Борнуур. Төв аймаг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
Төв Хүнс Хөдөө Аж Ахуйн газар


