ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ 2 ДАХЬ ШАТНЫ НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Төв аймагт 2026 онд орон нутгийн болон ЖДҮХС-ийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг 2026 оны 08 дугаар сарын 03-наас 09 дүгээр сарын 01-ний хооронд, 30 хоногийн хугацаанд төсөл хүлээн авах цахим системээр (https://sme.gov.mn/login) хүлээн авсан.
ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар Төв аймгийн 125 аж ахуйн нэгж 18.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн. Үүнээс 68 аж ахуйн нэгж урьдчилсан шатанд тэнцжээ.

ЖДҮГ-ын мэргэжилтнүүд Борнуур, Батсүмбэр, Аргалант, Өндөрширээт, Баян, Баянцагаан, Зуунмод сумдад эдгээр 68 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж нарийвчилсан үнэлгээ хийж байна.
2026.09.08.Төв аймаг.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Төв Хүнс Хөдөө Аж Ахуйн газар


