УЛААНБААТАР ХОТЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙГ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА

ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/320 дугаар тушаалаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн /мах, махан бүтээгдэхүүн болон ноос, ноолууран бүтээгдэхүүнээс бусад/ үйлдвэрлэн экспортод гаргаж буй Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгохоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан 10 дугаар сарын 1-ний өдрийн 17:30 хүртэл хүлээн авч байна.
Үүнтэй
холбогдуулан:
  • Төсөл сонгон шалгаруулах журам
  • Төслийн иж бүрдэл
  • Зээлийн зориулалтын зарцуулалт
  • Төсөл илгээх заавар
гэх зэрэг анхаарах асуудлуудын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх сургалтанд Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг урьж байна.
Хэзээ:
2026 оны 09 дугаар сарын 24 – нд 10:00 цагт
Хаана:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, ХХААХҮ-ийн Судалгаа Хөгжлийн Төвийн байр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар

Зохион байгуулагч: Жижиг, дунд үйлдвэрийн газар
Оролцогчид: Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид
Дараах холбоосоор бүртгүүлээрэй: бүртгүүлэх
Хуваалцах