ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ
- Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн мэдээллийн системийн нэмэлт санхүүгийн модуль хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Мэдүүлэг ирүүлэх зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах материалыг баталгаажуулж ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
- Мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 стандартыг нэвтрүүлсэн байна. Гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
- Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх. Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана. /Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй./
Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-16А,
Засгийн газрын IX байр, Жижиг, дунд үйлдвэрийн газар
Утас: 77485555 Цахим хаяг: www.sme.gov.mn