ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Тендер шалгаруулалтын нэр: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн өр төлбөр барагдуулах ажиллагаанд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах
            Тендер шалгаруулалтын дугаар:ЖДҮГ/202301015
            Захиалагч: Засгийн газрын тохируулагч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар
            Жижиг, дунд үйлдвэрийн газар нь холбогдох Ажлын даалгаварт заасан нөхцөл, шаардлагыг хангасан тендерт оролцогчдоос “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн өр төлбөр барагдуулах ажиллагаанд зөвлөх үйлчилгээ”-г үзүүлэх мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
            Энэхүү зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35-39 дүгээр зүйлд зааснаар Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмыг хэрэглэх бөгөөд дор дурдсан 3 багц ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
            Багц 1. Эрсдэлтэй зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахад хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх зөвлөх үйлчилгээ
            Төсөвт өртөг: 35,000,000 /гучин таван сая/
            Багц 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээ
            Төсөвт өртөг: 35,000,000 /гучин таван сая/
            Багц 3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээ
            Төсөвт өртөг: 70,000,000 /далан сая/
            Мэдүүлгийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn  хуудсаар хүлээн авна.
            Дотоодын давуу эрх тооцохгүй бөгөөд гадаадын этгээд оролцохгүй болно.
            Ажлын даалгаврыг үнэ төлбөргүйгээр авах боломжтой тул Тендерт оролцохыг сонирхсон этгээд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчид тавигдах шаардлага  болон холбогдох бусад мэдээллийг доорх хаягаар авна уу.
 
            (Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9-р байр 13 тоот
Жижиг, дунд үйлдвэрийн газрын 77001343 )
 
Хуваалцах