ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН
Капитал банкаар дамжуулан олгосон ЖДҮХСангийн 42,9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, чанаргүй активыг бууруулах ажлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, төсөвт Зөвлөх үйлчилгээний зардлыг тусгасан. Уг ажлын хүрээнд худалдан авах ажиллагаа зохион байгуулж өмгөөллийн "Монгол өмгөөлөгч нөхөрлөл" ХХН шалгарч 2023.06.09-ний өдөр зөвлөхийн гэрээ байгуулан ажиллаж байна. "Монгол өмгөөлөл" нөхөрлөл ХХН нь Капитал банкны авлага барагдуулах ажлын төлөвлөгөө гарган, захиалагч талаар баталгаажуулан, 3 удаагийн явц тайлан болон Хууль зүйн дүгнэлтийг гарган ирүүлээд байна. Мөн уг ажиллагаатай холбогдуулан ЖДҮГ-ыг холбогдох байгууллагуудад /монгол банк, капитал банкны эрх хүлээн авагч, прокурорын байгууллага болон ЭЦГ зэрэг/ төлөөлөх итгэмжлэлийг гаргуулан авч, ажиллагааг эхлүүлсэн. Зөвлөх үйлчилгээний тендерийн зохион байгуулалт болон авлагын үнийн дүн, хууль тогтоомжийн дагуу хийгдэх үйл ажиллагааны үе шат зэргээс хамаарах дээрх гэрээнүүдийг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд гүйцэтгэлийг 2024 онд хүлээн авна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид заасан үе шатны дагуу үргэлжилж байна.