ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН

    Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, оршин суугаа хаяг тодорхойгүй, нас барсан, барьцаа хөрөнгөгүй зээлдэгчийн төлбөрийг төлүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж төлүүлэх;
Энэ ажиллагааны хүрээнд 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Зөвлөх үйлчилгээний тендерийг 2023 оны 8-10 сарын хооронд амжилттай зохион байгуулж, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч З.Нандинцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Буянжаргал нартай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байна.
    Уг зөвлөх үйлчилгээгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцаа хөрөнгөгүй, нас барсан, оршин суугаа хаяг тодорхойгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан зэрэг 3 багц бүхий 63 зээлдэгчийн 17,5 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах ажлыг гүйцэтгүүлнэ. Өнөөдрийн байдлаар үйлчилгээ үзүүлэгсдээс тус бүр гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө гарган, баталгаажуулан ирүүлж, 2 удаагийн явцын тайлан ирүүлээд байна. Зөвлөх үйлчилгээний тендерийн зохион байгуулалт болон авлагын үнийн дүн, хууль тогтоомжийн дагуу хийгдэх үйл ажиллагааны үе шат зэргээс хамаарах дээрх гэрээнүүдийг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд гүйцэтгэлийг 2024 онд хүлээн авна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид заасан үе шатны дагуу үргэлжилж байна.
Хуваалцах