НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт НЯРАВ ажилд авна.

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, менежментийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
  • Баримт бичгийн стандартууд, төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын хүрээнд баримт бичиг боловсруулах, найруулан бичих ур чадварыг эзэмшсэн байх;
  • Албан бичиг баримт төлөвлөх, бэлтгэх, чадвартай байх;
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;
  • Ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, ажлаас суралцан өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй.

Сонирхсон хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Ажилд орох хүсэлт /Ямар ажлын байранд ажиллахаар хүсэлт гаргаж байгаа тухай тодорхой бичих/
  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн вэбсайтаас татах/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн хуулбар;
  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл e-mongolia-ийн лавлагаа;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол /үнэмлэх, гэрчилгээ, сертификат, г.м/ хуулбаруудыг;
  • Ажилласан жилийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;

Материал хүлээн авах:

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цагаас өмнө Баянзүрх дүүрэг, Засгийн газрын IX байр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын 102 тоот өрөөнд авчирч өгнө үү. 

Лавлах утас: 51-262913

Хуваалцах