АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар НЯРАВ ажилд авна.
Тавигдах шаардлага:
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, менежментийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх;
- Баримт бичгийн стандартууд, төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын хүрээнд баримт бичиг боловсруулах, найруулан бичих ур чадварыг эзэмшсэн байх;
- Албан бичиг баримт төлөвлөх, бэлтгэх, чадвартай байх;
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
- Компьютерын өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай;
- Ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, ажлаас суралцан өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй.
Сонирхсон хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- Ажилд орох хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн вэбсайтаас татах/
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн хуулбар;
- Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл e-mongolia-ийн лавлагаа;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол /үнэмлэх, гэрчилгээ, сертификат, г.м/ хуулбаруудыг;
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл e-mongolia-ийн лавлагаа;
Баримт бичиг хүлээн авах:
Хугацаа: 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 17:30 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: цахимаар munkhtsetseg@sme.gov.mn цахим шуудан эсвэл Баянзүрх дүүрэг, Засгийн газрын IX байр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын 102 тоот өрөөнд авчирч өгөх
Холбоо барих утас: 77485555-5