ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд баримт бичгээ цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх

 

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

 

БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ:

Хугацаа: 2023 оны 09 сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл

ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ:

Байгууллага Дотоод нэгж Албан тушаал Албан тушаалын төрөл Албан тушаалын ангилал, зэрэглэл Албан тушаалын тодорхойлолт Орон тоо
1 Жижиг, дунд үйлдвэрийн газар Хууль, тусгай активын хэлтэс Гэрээ хэлцэл хариуцсан мэргэжилтэн Гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТЗ-7
Линк холбох 1
2 Жижиг, дунд үйлдвэрийн газар Хууль, тусгай активын хэлтэс Өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтэн Гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТЗ-7
Линк холбох 1
3 Жижиг, дунд үйлдвэрийн газар Бодлого зохицуулалтын хэлтэс Хоршооны салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн Гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТЗ-7
Линк холбох 1

 

Хуваалцах