ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн байгууллага хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд баримт бичгээ цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

АЖЛЫН БАЙРНЫ БАЙРШИЛ:

  • Дархан-Уул аймаг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байр

ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
  1. Удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй иргэний хувьд түүнийг нотлох баримт;

БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ:

Хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17:30 цаг хүртэл

  • Хүлээн цахим авах хаяг: purevnyambuu@sme.gov.mn цахим шуудан
  • Холбоо барих утас: 77485555-4

ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Албан тушаалын төрөл

Албан тушаалын ангилал, зэрэглэл

Албан тушаалын тодорхойлолт

Орон тоо

1

Жижиг, дунд үйлдвэрийн газар

Бодлого зохицуулалтын газар

Бодлого зохицуулалтын газрын дарга

Удирдах

Эрхэлсэн түшмэл,

ТЗ-3

үзэх

1

2

Жижиг, дунд үйлдвэрийн газар

Зээл төслийн газар

Зээл төслийн газрын дарга

Удирдах

Эрхэлсэн түшмэл,

ТЗ-3

үзэх

1

3

Жижиг, дунд үйлдвэрийн газар

Хоршооны хөгжлийн газар

Хоршооны хөгжлийн газрын дарга

Удирдах

Эрхэлсэн түшмэл,

ТЗ-3

үзэх

1

4

Жижиг, дунд үйлдвэрийн газар

Бодлого зохицуулалтын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

Удирдах

Ахлах түшмэл, ТЗ-4

үзэх

1

Хуваалцах