ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд баримт бичгээ цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
АЖЛЫН БАЙРНЫ БАЙРШИЛ:
- Дархан-Уул аймаг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байр
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ:
Хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 17:30 цаг хүртэл
- Хүлээн цахим авах хаяг: purevnyambuu@sme.gov.mn цахим шуудан
- Холбоо барих утас: 77485555-4
ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ:
№ |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Албан тушаалын төрөл |
Албан тушаалын ангилал, зэрэглэл |
Албан тушаалын тодорхойлолт |
Орон тоо |
1 |
Жижиг, дунд үйлдвэрийн газар |
Хоршооны хөгжлийн газрын Бүс, орон нутгийн хэлтэс |
Бүс, орон нутгийн хэлтсийн дарга |
Удирдах |
Дэс түшмэл, ТЗ-4 |
1 |
|
2 |
Жижиг, дунд үйлдвэрийн газар |
Зээл төслийн газар |
Зээл, төсөл хариуцсан мэргэжилтэн |
Гүйцэтгэх |
Дэс түшмэл, ТЗ-7 |
1 |