Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2023 оны онцлох ажил
ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРЭЭР:
- Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 107 дугаар тогтоолоор Гаалийн импортын албан татвараас 2027.01.01-ний өдрийг хүртэл чөлөөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, шинэ тоног төхөөрөмжийг баталлаа.

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2023 оны "Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" А/521 дугаар тушаалаар “Хоршоог хөгжүүлэх сангийн журам”-д өөрчлөлт оруулж, Сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулж, чанаргүй зээлийг бууруулах, зөвхөн орон нутгийн хоршоодод зээл олгох боломжийг бүрдүүлсэн.

- Хоршооны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан хоршооны хөгжлийг дэмжих, хоршоолох хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх Монгол төрийн бодлого түүний хэрэгжилтийг НҮБ-аас өндөөр үнэлэн нийгмийн хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын санаачлагаар 2025 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарлахаар болсон.

- Жижиг, дунд үйлдвэрийн газраас жижиг, дунд үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Канадын Мерит төсөлтэй хамтран ажилласны үр дүнд 4 аймгийн 21 ЖДҮҮ- эрхлэгчийг 81 уул уурхайн байгууллагатай холбосноор 230 гэрээ байгуулж, 5,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн энэхүү тогтолцоог үндэсний хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан.

ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, БОРЛУУЛАЛТЫГ ДЭМЖИХ, ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮД:
- Зах зээлийг тэлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дотоодын 9 үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулж, 1000 гаруй ЖДҮҮЭ оролцож, 1,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн.

- Экпортыг дэмжих чиглэлээр Америк, Канад, ӨМӨЗО, Герман, Франц, Итали, БНСУ- д 2 удаа, нийт 5 удаагийн үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулж, 550 гаруй ЖДҮҮЭ оролцож нийт 4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 8 хамтран ажиллах гэрээ байгууллаа.

- ЗЭЭЛ ТӨСӨЛ, САНХҮҮЖИЛТ:
- ЖДҮХСангийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт 30,4 тэрбум төгрөг, Орон нутгийн эх үүсвэрээс /Өмнөговь-5 тэрбум, Сүхбаатар-300,0 сая төгрөг, Дархан-Уул-500,0 сая төгрөг/, ХХААХҮЯ-наас 4,5 тэрбум төгрөг, Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төслөөс 3,2 тэрбум төгрөг буюу нийт 42,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлж, 272 зээлдэгчдэд 34.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож 1,381 шинэ ажлын байр бий болж, 912 ажлын байр хадгалагдсан.

- Хоршоо хөгжүүлэх сангаас 1190 төсөлд 20,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож 1570 шинэ ажлын байр бий болж, 1624 ажлын байр хадгалагдсан.
- Дэлхийн банкны "Экспортыг дэмжих төсөл"-ийн Түншлэлийн хөтөлбөрт 54 ААНБ хамрагдан 54 ААНБ 9,6 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг хүртсэнээс кластераар үйл ажиллагаа эрхлэгч 2 ААН-д нийт 670.0 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж олгосон.

- 4. Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай 293,6 сая төгрөгийн үнэ бүхий 75 ширхэг тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэн, аж ахуйн нэгжид борлуулж, тоног төхөөрөмжийн даатгалын үйлчилгээнд хамруулсан.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ, ХОРШООЛОГЧИД, САЛБАРЫН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн “Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх” дунд хугацааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран 27 удаагийн сургалтад 21 аймгийн 1400 гаруй гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан.


ӨР АВЛАГА БАРАГДУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖИЛ:
Хууль тусгай активын чиглэлээр 2009-2019 оны чанаргүй зээлдэгчдийн зээлийг эргэн төлүүлэх ажиллагааны хүрээнд 18,2 тэрбум төгрөгөөр бууруулав.

