ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгох
ЖДҮХС-нд зээлийн хүсэлт илгээхэд бүрдүүлэх материал, заавар
Зээлийн гэрээ байгуулахад бүрдүүлэх материал
Санал асуулга
Санал хүсэлт
Гэрээ байгуулах аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материалын жагсаалт
- Аж ахуйн нэгжийн хаягийн тодорхойлолт /харьяа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс болон үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авах/
- Захирлын оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машинаас авах/
- Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар, эзэмших эрхийн газрын цахим гэрчилгээний хуулбар- Гэрээнд гарын үсэг зурахад эх хувиар авчрах
- Барьцаа хөрөнгийн гадна болон дотор талын фото зургийг файлаар /Хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй тохиолдолд
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машин, e-mongolia.mn болон эд хөрөнгө оршин байгаа аймаг, дүүргийн УБ-ийн хэлтсээс/
- Барьцаа хөрөнгийн өмчлөгч тус бүрээр хийлгэсэн итгэмжлэлийг /загварыг ЖДҮГ-аас өгнө/ нотариатаар гэрчлүүлсэн байх- Барьцааны ажлын хэсгийн шийдвэр гарсны дараа авчрах
- Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр /хоршоо, олон хувьцаа эзэмшигчтэй бол зээл авахыг хүлээн зөвшөөрсөн хурлын шийдвэр нотариатаар батлуулсан байх/
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээ болон Дүрмийг нотариатаар батлуулсан байх.
- Захирал болон Хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа /ТҮЦ машинаас авах/
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт /Аж ахуйн нэгж/
- Харилцагч арилжааны банкны тодорхойлолт /мөнгө хүлээн авах дансны тодорхойлолт/
- Төсөл хэрэгжүүлэх баталгаа бичиг /Газраас өгсөн загварыг байгууллагын бланкан дээр буулган баталгаажуулан авчрах/-маягт
- Зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхийг зөвшөөрсөн мэдэгдэл /Газраас өгсөн загварыг байгууллагын бланкан дээр буулган баталгаажуулан авчрах/-маягт
- Хамтран зээлдэгч нь хамаарал бүхий этгээд байх /Компанийн хувьцаа эзэмшигч, аав, ээж, төрсөн ах, эгч, дүү, эхнэр, нөхөр, хүүхэд, нар байх/