Тэргүүлэх чиглэл
Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг импортыг орлох, экспортын чиг баримжаатай хөгжүүлж, инновац, шинэ технологи, мэдлэг шингэсэн бизнесийг олон улсын жишигт хүргэнэ.
- Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байраг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах,
- Жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлогыг бүс, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын харилцаанд оролцогчидтой харилцах нэг цонхны зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх,
- Жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн олон улсын зах зээлд гаргах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих “цахим мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх,
- Бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах,