Чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд газрын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, түүний үзэл баримтлалын төсөл, бодлого, хөтөлбөрийн төслийг нэгтгэн боловсруулах, бодлого зохицуулалт, хэрэгжилтийн нэгдсэн удирдлагаар хангах, хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээн энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчиллгээ, хоршооны салбарын хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөрийн уялдааг хангах санал боловсруулах нэгтгэх, хэрэгжилтийг хянан зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

8.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан төрөөс дараах чиглэлийн дэмжлэгийг үзүүлнэ:

8.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлэх;

8.1.7.шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгааг дэмжих;

8.1.8.техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

8.1.9.кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих;

8.1.10.гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх.

9.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэхэд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:

9.1.2.дэд бүтцийн хангамжийг сайжруулах;

9.1.3.үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

Хуваалцах