Инкубатор төвд бүртгэж байна
Жижиг, дунд үйлдвэрийн газар нь дундаж давхаргын өсөлтийг хангах зорилгоор жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, ажлын байрыг бий болгох замаар экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Төрийн банктай хамтран ажиллаж байна.
Төрийн банк нь “Дундаж давхаргыг дэмжигч банк байх” зорилгын хүрээнд 2021 онд “ИНКУБАТОР ТӨВ”-ийг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Инкубатор төвд бүртгүүлснээр:
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, зөвлөгөө өгнө
- Харилцагчдад санхүүгийн боловсрол олгох, бизнес эрхлэгчдийг дэмждэг санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллана.
- Бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл болон бусад санхүүжилт авахад дэмжлэг үзүүлнэ.
- Бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургах хөгжүүлэх үйл ажиллагаа, дэмжих үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авна.
- Дотоод болон гадаадын төсөл хөтөлбөрүүд, бизнесийн үйл ажиллагааг тэлэхэд чиглэсэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авна.
- Төсөл бичихэд зөвлөх үйлчилгээ, дэмжлэгийг авна.
- Төрийн банкаар хэрэгжиж буй төслийн зээл, бусад бизнесийн зээлд тэргүүн ээлжинд хамрагдах боломжтой, тодорхой хөнгөлөлтүүдийг эдлэнэ.
- Бизнес эрхлэгчдийг дэмжиж үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэдээллийг авах, тэдний үйлчилгээнд хамрагдах боломжтой.
- Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг болон бэлтгэн нийлүүлэгч, бараа бүтээгдэхүүний худалдан авагч талуудтай холбогдох боломжтой.
Холбоо барих:
Төрийн банк. Инкубатор төвийн мэргэжилтэн Ц.Батцэцэг, утас 88065837, и-мэйл хаяг: battsetseg_ts@statebank.mn
Жижиг, дунд үйлдвэрийн газар
Инкубаторын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ
и-мэйл хаяг: e.munkherdene@sme.gov.mn