Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулж буй "ЖДҮҮ цахим худалдааг хэрэгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс"-ийн судалгаанд идэвхитэй оролцоно уу!
Энэхүү асуулгын зорилго нь ЖДҮҮ цахим худалдааны хэрэгслийг хэрхэн ашиглаж буйг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглахад ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг тодорхойлох явдал юм.
Та энэхүү асуулгыг бөглөснөөр өөрийн байгууллагын цахим хэрэгслийн ашиглалтын түвшинг тодорхойлохоос гадна ижил салбарт үйл ажиллагаа явуулж буй ЖДҮҮ ямар бэрхшээлүүдтэй тулгарч буйг судалгааны үр дүнгээс мэдэх боломжтой. Цаашлаад Монгол улсад цахим худалдааг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай хүчин зүйлсийг тодорхойлход туслалцаа үзүүлэх юм. Энэхүү судалгаа Монголд анх удаа хийгдэж буйгаар онцлогтой бөгөөд судалгааны үр дүнг Та бүхэнтэй хуваалцан заасан имейл рүү явуулах бөгөөд хувийн мэдээллийг зөвхөн судалгааны зорилгоор ашиглана.
Судалгаа бөглөх холбоос: https://forms.gle/BEcNphSNqomwor5c9