Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдав
Жижиг, дунд үйлдвэрийн газраас нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийслэл, дүүргийн ЖДҮҮДТөв, Нийслэлийн бизнес, инноваци, хөгжлийн газар, бизнес инкубатор төвүүдийн ажилтан албан хаагчдад зориулан сургалт зохион байгууллаа.Арга хэмжээг ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нээсэн юм. Тэрээр “Төрийн байгууллагууд тэр дундаа ЖДҮ-ийн салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчид бид хийж, төрөөс хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээний талаараа нэгдмэл нэг ойлголттой байх нь чухал. Өнөөдрийн танилцуулж буй мэдээлэл, ажил үйлчилгээний талаараа сонирхсон асуултдаа хариулт авахын зэрэгцээ өөрсдийн саналаа заавал өгөөрэй. Та бүхний идэвх, санаачилга чухал шүү” гэдгийн онцлон дурдсан.

Сургалтаар ЖДҮ-ийн газрын БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх өнөөгийн тогтолцоо” “Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”,

Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүгийн дэмжлэгийн талаарх ойлголт”,
БМНЦҮХ-ийн мэргэжилтэн Г.Ган-Эрдэнэ “ЖДҮЭ-ээр бүртгүүлэх, зах зээл борлуулалтыг дэмжих үйл ажиллагаа”,
Бест хөтөлбөрийн Улаанбаатар хот дахь зохицуулагч Г.Болорцэцэг “Бест хөтөлбөрийн танилцуулга” зэрэг сэдвийн хүрээнд тус тус танилцуулга, мэдээлэл өглөө.
Сургалтын төгсгөлд сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал бодлоо солилцлоо.