Баянхонгор аймгийн хүнс, гуталчдын холбооны гишүүд туршлага судлав
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Баянхонгор аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран гуталчдын холбоо, хүнсчдийн холбоодын 40 гаруй төлөөллийг энэ сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо туршлага судлах аялалд хамрууллаа.


Аяллыг Баянхонгор аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан мэргэжлийн холбоодыг чадавхжуулах, үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд зохион байгуулж байгаа нь энэ юм.


Туршлага судлах аяллын хүрээнд Гуталчид гутал үйлдвэрлэлийн түүхий эд арьс шир боловсруулах, арьс, ширний лаборатори, гутлын түүхий эд материалын үйлдвэр “Мон ирээдүй ХХК”, “Лугати ХХК”, “Дархан минж ХХК”, гутлын хими цэвэрлэгээний “Си Эс Эл ХХК” /Shoes love/-тай тус тус танилцлаа.

Харин хүнсчид хүнсний манлай үйлдвэр “Траст трейд ХХК”, гялгар уут, сав баглаа боодлын үйлдвэр “Об пластик ХХК”, хүнсний салбарын тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэдэг “Технологийн дээд сургууль”-иар тус тус зочлов.



Харин хүнсчид хүнсний манлай үйлдвэр “Траст трейд ХХК”, гялгар уут, сав баглаа боодлын үйлдвэр “Об пластик ХХК”, хүнсний салбарын тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэдэг “Технологийн дээд сургууль”-иар тус тус зочлов.


Туршлага судлах аялалд хамрагдсан Салбар бүрийн төлөөлөл өөрийн мэдлэг мэдээллээ дээшлүүлж, хамтран ажиллагаагаа тэлж, орон нутагт шинэ техник технологи нэвтрүүлж ажиллах зорилго өвөртлөн ирлээ.



