Монгол, Францын Хөдөө аж ахуйн хоршоодын туршлага солилцох вебинар боллоо

Монгол, Францын Хөдөө аж ахуйн хоршоодын харилцан туршлага солилцох вебинар өнөөдөр /2022.05.17/ боллоо.


Арга хэмжээнд Монголын талаас ХХААХҮЯамны Төрийн нарийн бичгийн дарга  Т.Жамбалцэрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, тус газрын БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа, МХААХҮХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн, Монгол дахь Францын  ЭСЯамны ХАА-н атташе Изабелль Смектала, Францын ХААЯамны хоршоодын хууль, эрх зүйн шинжээч Самуэл Жулиен болон хоёр улсын хоршоодын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.
Арга хэмжээний үеэр хоёр орны ХАА-н хоршоодын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, хөгжлийн үе шат, төрөлжсөн хоршоодын өрсөлдөх чадвар, тулгамдаж буй асуудлын хүрээнд танилцуулга, мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.



Уулзалтын төгсгөлд ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан Францын хоршоо хариуцсан төрийн байгууллагатай холбоо тогтоох, хамтарч ажиллах санамж бичиг байгуулах, ирэх аравдугаар сард Франц улсад болох үзэсгэлэнд хоршоодын төлөөлөл оролцуулах хүсэлтэй байгаагаа уламжлав.



Харин Франц улсын зүгээс ямар ч нөхцөлд хамтарч ажиллах, туршлага солилцоход бэлэн гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.

Хуваалцах