Жижиг, дунд үйлдвэрийн газар Дани-Монголын иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар Дани Монголын иргэний нийгмийн байгууллагын "Хариуцлагатай тогтвортой нийгэм" төслийн зөвлөх Жес Колдинг, Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Тунгалаг албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Төслийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах, аж ахуйн эрхлэлтийн сургалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллага "Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл" хөтөлбөрийн дагуу зохион байгуулж ажилласны үр дүнд 200 орчим өрхийн үйлдвэр эрхлэгчид компани, хоршоо байгуулан үйл ажиллагаа өргөтгөөд байна.
Цаашид төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхээр санал солилцож, салбарын бодлого үйл ажиллагаатай уялдуулсан сургалт, зөвлөх үйлчилгээг хамтран зохион байгуулж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, импортыг орлох, экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулалтыг дэмжих чиглэлд анхаарч хамтран ажиллахаар тогтов.