"ИННОВАЦИЛАГ ЖДҮ" арга хэмжээ энэ сарын 19-нд болно

 “ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2022”-ын хүрээнд  “ИННОВАЦИЛАГ ЖДҮ” арга хэмжээ  2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдана.
Тус арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын бүтээлийг танилцуулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй холбох, тэдний хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд инновацийн талаар мэдлэг, мэдээлэл олгох үйл ажиллагаанууд явагдана.

Хэзээ: 2022.05.19-ний өдөр 08:30-12:00 цаг

Хаана: Мэдээлэл, технологийн үндэсний парк, 211 тоот

Бүртгүүлэх линк:
 
Холбоо барих: Жижиг, дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ, e.munkherdene@sme.gov.mn /51-262913, 9988567
Хуваалцах