Жижиг, дунд бизнесийн корпораци байгуулах асуудлаар уулзалт зохион байгуулав
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Японы Мияазаки олон улсын коллежийн профессор Макото Сунагава, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зохицуулагч Ж.Түвшинтөгс болон албаны бусад хүмүүс Жижиг, дунд бизнесийн корпораци байгуулахаар санал солилцох уулзалт зохион байгуулав.

Жижиг, дунд бизнесийн корпорацийг байгуулах судалгааны ажлыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 2018 онд хийсэн судалгааны зөвлөмжид үндэслэн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 3 талын оролцоотойгоор байгуулахаар ажиллаж байна.

Уулзалтад төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлсэн ижил төстэй санхүүжилтийн схемийн талаар зөвлөлдөж, олон улсын болон дотоодын туршлагыг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх талаар зөвлөлдөв.