"Инновацилаг ЖДҮ" арга хэмжээ болж өндөрлөлөө
“Инновацийн 7 хоног-2022”-ын хүрээнд “Инновацилаг ЖДҮ” арга хэмжээ өнөөдөр /2022.05.19/ Мэдээлэл, технологийн үндэсний паркт болж өндөрлөлөө.
Арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нээж, БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийв.
Энэ үеэр “ЖДҮ-г хөгжүүлэхэд ШУ-ны паркийн оролцоо сэдвээр” Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа, “ЖДҮ-д инноваци нэвтрүүлэх нь” сэдвээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн салбарын эрхлэгч М.Баяр, “Инновацилаг ЖДҮ ба Оюуны өмч” сэдвээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга С.Дүүрэнжаргал, “Инновацийн бизнест үзүүлэх нөлөө ба ач холбогдол” сэдвийн хүрээнд Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нар тус тус илтгэл тавилаа. Харин ЖДҮ эрхлэгчдээ төлөөлөн ЖДҮХС-ийн зээлдэгч, Сүүн зам дэйри компанийн захирал М.Ууганбаяр үйл ажиллагааны танилцуулга, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн инновацийн туршлагаасаа хуваалцсан юм.
Илтгэлийн төгсгөлд “Эрдэм шинжилгээний байгууллага, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломж” хэлэлцүүлэг зохин байгуулсан.
Модератор: БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга, доктор Д.Баттогтох,
Панелист ШУТСангийн захирал Д.Одгэрэл, Жижиг, дунд үйлдвэрийн Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа, ШУТИС, ҮТС-ийн салбарын эрхлэгч М.Баяр, "Сүүн зам Дэйри" ХХК-ийн захирал М.Ууганбаяр, "Стартап маркетинг спэйс" ХХК-ийн захирал Т.Мөнхбаяр нар оролцлоо.