ЕСБХБ ирэх 5 жилд Монгол Улсын ЖДҮ-ийг төрөлжүүлэх, бүс нутгийн хөгжилд анхаарна

    Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ЕСБХБ)-ны Бодлого Түншлэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Бауман, Суурин төлөөлөгч Ханнес А.Такач, Жижиг Дунд Бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн тэргүүлэх менежер С. Байгалмаа, Стратеги, бодлогын газрын ахлах зөвлөх Степхен Островски, шинжээч, Биатрис Раванетти нарын албаны хүмүүстэй уулзлаа.


     Уулзалтын эхэнд ЕСБХБ-ны Стратеги, бодлогын газрын ахлах зөвлөх Степхен Островски “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк ирэх 5 жилийн төлөвлөгөөгөө боловсруулж, төсөл хэлбэрээр бэлэн болоод байна. Ингэхдээ тэргүүлэх 3 зорилтын эхэнд Монгол Улсын ЖДҮ-ийн төрөлжүүлэх,Бүс нутгийн хэмжээнд ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилт тавьсан” гэдгийг онцоллоо.
    Мөн ЖДҮ-ийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал, хамтын ажиллагааны хүрээнд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад ямар дэмжлэг хүсэж байгаа талаар  санал солилцлоо.
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан энэ үеэр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, дэмжин хамтран ажиллаж байдагт талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн ЖДҮ-ийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг даван гарахад шаардлагатай хүчин зүйлс, хийхээр төлөвлөж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

ЖДҮГ сүүлийн жилүүдэд ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон ажлуудаас дурдвал:
  1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг 2019 онд баталсан. Хууль батлуулахад хуулийн төсөл болон бодлогын хэлэлцүүлэг хийхэд дэмжиж, хамтарч ажилласан.
  2. Банк, банк бус санхүүгийн байгууллагуудтай хамтарч багцын зээл олгосон. Энэ нь маш олон ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг болсон.
  3. Зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгээс гадна чадавхжуулах нь том дэмжлэг. Банк, банк бус санхүүгийн байгууллагын ажилтнууд, ЖДБЭ-дэд зориулан сургалт, зөвлөх үйлчилгээг хамтран зохион байгуулсан.
  4. Ковидын үед цахим сургалт хийж, ЖДҮҮЭ-ийг цахимаар сурч боловсрох боломж олгон 247 цагийн сургалт бэлтгэж цахимд байршуулсан.  
  5. Доноруудын уулзалтыг хэд хэдэн удаа хамтран зохион байгуулсан. 2022 онд болох Доноруудын уулзалт энэ сарын 31-нд зохион байгуулахаар ажиллаж байна.
  6. Монгол улсын 60 мянга гаруй ЖДҮЭ-ийн мэдээ мэдээллийг багтаасан вебсайтыг шинэчилж байна. Уг сайт нь  ЖДҮГ-ийн олгосон төсөл, зээлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэхээс гадна ЖДБ эрхлэгч өөрийн эрхээр нэвтрэн онлайнаар төслийн зээлийн хүсэлт илгээх, түүнийг удирдах хэсгийг тус тус шаардлагын дагуу нэвтрүүлсэн.
Хуваалцах