Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл хүлээн авахтай холбоотой бэлтгэл ажил хангах цахим сургалт зохион байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/168 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2022 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах материалыг энэ сарын 06-ны өдрөөс авч эхлэх гэж байна.


Энэ удаагийн төслийг цахимаар хүлээн авах бөгөөд бэлтгэл ажил хангахтай холбоотой асуудлаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, БМНЦҮХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Батболд нар 21 аймгийн ХХАА газрын дарга, мэргэжилтэн нар болон USIAD санхүүжилттэй хэрэгжиж буй BEST хөтөлбөрийн зөвлөхүүдэд зориулан онлайн сургалт зохион байгууллаа.


Батлагдсан тушаалын дагуу ЖДҮХС-аас өнөө жил 21 аймаг тус бүрд 500 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээлийн эрхийг олгосон. Сургалтын үеэр хөнгөлөлттэй зээл олгох, хүлээн авах холбогдох хууль, журмыг танилцуулж, түгээмэл гардаг алдаа дутагдлын талаар харилцан зөвлөмж, мэдээлэл өгсөн юм.

