Ждүү эрхлэгчдэд бизнесийн тасралтгүй байдал, дижитал шилжилтийн бэлэн байдлын судалгаа
Эрхэм хүндэт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид ээ,
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын бүтээмжийн төв хамтран ЖДҮҮ эрхлэгчдийн бизнесийн хөгжил, өөрчлөлтийн тасралтгүй байдал, дижитал шилжилтийн бэлэн байдлыг тодорхойлохоор энэхүү судалгааг явуулж байна.
Та энэхүү асуулгад оролцсоноор ЖДҮҮ эрхлэгчдийн хувьд бизнесээ тасралтгүй эрхлэх, улмаар инноваци, дижитал шилжилтийн боломж, эрсдэлийг тодорхойлоход чухал хувь нэмрээ оруулах болно.
Бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид ЖДҮҮ-ийн хэмжээнд тулгарч байгаа асуудал, хөгжлийн боломжийн талаарх бодит мэдээлэл судалгаанд үндэслэн тухайн салбарыг удирдах нь ЖДҮҮ эрхлэгчдэд бодит дэмжлэг болох ба өөрсдийн үйл ажиллагааны бүтээмж, чанарыг дээшлүүлж тогтвортой хөгжих үндэс болгон хэрэглэх боломжтой.
Судалгаа бөглөх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfTxG2jRbjrelRkd6SAsnvupLjPGoVCoP2VHv44h1l9XoqCRA/viewform?vc=0&c=0&w=1&flr=0&fbclid=IwAR24HxYBKoEfRiqSDg4LMWi9PFiZCJS4oiafOWGP46nmNMaJMH42kVBK74o
Судалгаа бөглөх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfTxG2jRbjrelRkd6SAsnvupLjPGoVCoP2VHv44h1l9XoqCRA/viewform?vc=0&c=0&w=1&flr=0&fbclid=IwAR24HxYBKoEfRiqSDg4LMWi9PFiZCJS4oiafOWGP46nmNMaJMH42kVBK74o
Иймд цаг гарган санал асуулгад оролцсон танд талархаж байна.
Энэхүү асуулгыг бөглөхөд та ойролцоогоор 15 минут зарцуулна.
Судалгааг авах хугацаа 2022 оны 06 сарын 15-аас 30-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН ТӨВ