Ждүхс-ийн зээлдэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар Өмнөговь аймагт ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд ЖДҮХС-аас зээл авсан ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Аюуш Үйзэн ХХК нь ЖДҮХС-ийн 2019 оны зээлдэгч бөгөөд цэвэр ус үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Үйлдвэрээ өргөтгөхөөр 99,5 сая төгрөгийн зээл авсан билээ. Тус компани төслийн хүрээнд үйлдвэрээ өргөтгөж, усны савалгааг төрөлжүүлж, уул уурхайн компаниудад нийлүүлэх тал дээр ажиллаж байна.
Нинж ачлал ХХК нь Иргэдийн орлого, амьжиргаа тэгш бус байгаа учраас хүссэн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлэхдээ нийгмийн даатгалаар үйлчлүүлэх боломжоор хангах зорилгоор ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлд төслөө өгч, шалгарсан юм. Эмнэлэгийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилт хэвийн явагдаж байна. Жил бүрийн зургаадугаар сард гэдэсний халдварт өвчин ихэсдэг. Харин цар тахлын дараах байдлаар хүүхдийн ханиад ихэсч, өвчлөл буурахгүй байгааг эмнэлэгийнхэн онцолж байлаа. Үйл ажиллагаа хэвийн явуулахад боловсон хүчин дутагдалтай байгааг энэ үеэр онцолж байлаа.
Тансаг баян говь ХХК Аялал жуулчлалын Гранд говь төсөлдөө ЖДҮХС-аас зээл авсан 2019 оны зээлдэгчдийн нэг. Цар тахлын үеэр аялал жуулчлалын салбар хаалттай, хүнд байсан ч төсөл 90%-тай амжилттай хэрэгжиж байгаа аж. Төслийн удирдагч Д.Очирбат "Аймаг орон нугийн зүгээс төслийг бүхий л талаар дэмжин ажиллаж байгаад удирдлагуудын зүгээс талархлаа илэрхийлье. Хил, гааль нээгдээд дотоод, гадаадын жуулчид ихсээд ирвэл болчихно доо. Хүний хөөцийн хомсдол их байна" гэдгийг төслөө танилцуулах үеэр дурдаж байв.


Хуваалцах