ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ТАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА

 

      Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /JICA/ ЖАЙКА-гийн Зүүн өмнөд Азийн газрын орлогч дарга Казүо Такеүчи,  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн зохицуулагч Ж.Түвшинтөгс болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.  

Уулзалтын үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан Монгол Улсын ЖДҮ-ийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн ЖДҮ эрхлэгчдийг дэмжихэд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол санхүү. Иймд санхүүгийн дэмжлэг олгох тал дээр хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл нь зээл олголт, эргэн төлөлтийн хувьд ямар нэг асуудалгүй үр дүнтэй хэрэгжиж байгааг дурдаад уг төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгчдийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Хуваалцах