Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллагын 30 албан хаагч өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагааг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу зохион байгуулав.
    ЖДҮГ-аас Бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн В.Занданбат, Э. Мөнх-Эрдэнэ, Хууль, тусгай активын хэлтсийн мэргэжилтэн Д.Батхорол,  М.Цэцэгсүрэн, Зээл, төслийн хэлтсийн мэргэжилтэн Б.Нандинчимэг, Бүртгэл, мэдээлэл, нэг цэгийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ш.Төрболд нарын зургаан хүн тангараг өргөж, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ. 


    ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тангараг өргөсөн нийт албан хаагчдад хандан “Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болж байгаа та бүхэнд баяр хүргэе. Эх орон, төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллаарай” хэмээн захив.
Хуваалцах