Хөдөө аж ахуйн хоршоологчдын улсын зөвлөгөөн Говьсүмбэр аймагт эхэллээ

     Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 30 жилийн ойн хүрээнд “Хоршоолсон хэлбэрээр төгс дэлхийг бүтээе” сэдэв Хөдөө аж ахуйн хоршоологчдын улсын зөвлөгөөн Говьсүмбэр аймагт болж байна.

     Энэ сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжлэх уг арга хэмжээнд 21 аймгийн 250 гаруй хоршоологчид оролцож байна.
    Арга хэмжээний үеэр ХАА хоршоодын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, Хоршоо хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилт, ХАА-н хоршоо 30 жил, ололт, амжилт, Хоршоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Загвар хоршооны танилцуулга, Хоршооллын хөдөлгөөн Говьсүмбэр аймагт зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, харилцан санал солилцох юм.
     Зөвлөгөөнд оролцогчид “Үндэсний холбооны стратеги төлөвлөгөө 2022-2030”, Үндэсний холбооны дүрмийн өөрчлөлт”-өө хэлэлцэнэ.
 
Хуваалцах