Экспортын чиг баримжаатай 9 төсөлд санхүүжилт олгов
Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл" Түншлэлийн хөтөлбөрийн үнэлгээний хорооны хурал /2022.08.23/ өнөөдөр боллоо.
Тус хөтөлбөр нь 2022 оны 02 дугаар сарын 22 ны өдрөөс хойш 123 ААН-ийн төсөлд 35 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн өргөдөл хүлээн авсан байна.
Үүнээс 22 ААН-ийн 4.5 тэрбум төгрөгийн төсөлд үнэлгээ хийлээ.
Өнөөдөр зохион байгуулж буй Үнэлгээний хорооны хурлаар хоёр шатны үнэлгээ бүрэн хийгдэж дууссан 12 ААН-ийн 2.5 тэрбум төгрөгийн хүсэлтийг хэлэлцэв.