ЖДҮГ-т УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний дагуу УИХ-аас 36-р тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг Жижиг, дунд үйлдвэрийн газарт танилцуулах уулзалтыг Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын алба зохион байгууллаа.
Уулзалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрыг төлөөлөн:
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан
Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа
Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Алтайхүү
Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр
Бүртгэл мэдээлэл, нэг цэгийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Ундрал
Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Надмидцэдэн
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:
МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх Ч.Даваабаяр
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Амаржаргал
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын зүгээс үндэсний хөдөлгөөний хүрээнд үүрэг хариуцлага хүлээж, хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд бусад төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ.

36-р тогтоол нь нийт 5 бүлэг, 49 заалт, 116 арга хэмжээнээс бүрдэх бөгөөд ирэх 5 жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, улмаар хүнс экспортлогч улс болох зорилгын хүрээнд хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл эх орондоо хүнсний хувьсгал хийж буй түүхэн мөч ажил амжилттай хэрэгжиж эхэллээ.Үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг хариуцсан Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны даргаар Доктор /PhD/, профессор Ч.Даваабаяр томилогдон ажиллаж байна.