"Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн" аяны шилдгүүд шалгарлаа
Жижиг, дунд үйлдвэрийн газар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, "Alibaba ЖиДиТи Монгол" Институттэй хамтран “Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн” аяныг "Хил хязгааргүй брэндийг бүтээцгээе" уриан дор амжилттай зохион байгууллаа. 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дижитал шилжилтэд бэлтгэх, брэнд бүтээх, бараа бүтээгдэхүүнийг нь дотоодын болон гадаадын зах зээлд сурталчлан таниулах зорилгоор явуулсан уг арга хэмжээ 2022.05.25 - 2022.10.11 хооронд үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Арга хэмжээнд 21 аймгийн 86 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 3 үеийн турш өрсөлдсөн юм. Шилдгээр дараах компаниуд шалгарав. Үүнд:
1-р байр “Цайны их зам” ХХК Дархан-Уул аймагт эмээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2-р байр “Ширхэнцэг өгөөж” хоршоо Сэлэнгэ аймагт хоол амтлагч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
3-р байр “Ингэн тагш” ХХК Өмнөговь аймагт ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.