ДЭЛХИЙН БАНКНЫ "ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ" ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оноос Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран Түншлэлийн хөтөлбөр-ийг хэрэгжүүлж байна. Уул уурхайн бус экспортын чиг баримжаатай ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох Үнэлгээний хорооны хоёр дахь хурал өнөөдөр /2022.09.20/ боллоо.
Тус хөтөлбөр нь 2022 оны 02 дугаар сарын 22- ны өдрөөс хойш 123 ААН-ийн төсөлд 35 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн өргөдөл хүлээн авсан байна. Үүнээс 18 ААН-ийн төсөлд үнэлгээ хийлээ. Хурлаар нийт 18 ААН-ийн төслөө танилцуулснаас 14 ААН санхүүжилт авахаар болж, 2 төсөл хасагдаж, 2 төсөл дахин хэлэлцүүлэхээр болов.