СӨҮЛ ХОТЫН ТҮНДЭМҮН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА И ПИЛ ХЁНТЭЙ УУЛЗЛАА

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан БНСУ-ын Сөүл хотын Түндэмүн дүүргийн Засаг дарга И Пил Хён, Иргэдийн хурлын дэд дарга Жон Сон Ён, Иргэдийн хурлын төлөөлөгч И Гю Со нартай уулзлаа.
Уулзалтын үеэр ирэх аравдугаар сард Солонгос улсын Сөүл хотноо бизнес эрхэлж буй залуусыг дэмжих, Монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ–2022” зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар мэдээлэл өгч, талбай гаргаж өгөх тал дээр дэмжиж ажиллах хүсэлт тавилаа.
Мөн Монголын ижил төстэй байгууллагуудыг холбох, ЖДҮЭ-дэд харилцан туслалцах зэрэг ажлын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов.
 
Хуваалцах