Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогостой уулзлаа

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр /2022.08.26/ Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Э.Сарантогостой уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд хоёр орны жижиг, дунд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Энэ ажлын хүрээнд хоёр орны ЖДҮ эрхлэгчдийг холбосон үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, туршлага судлуулах, тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх зэрэг олон ажилд анхаарч ажиллахаар ярилцлаа.
Мөн Элчин сайд Э.Сарантогос энэ оны аравдугаар сард Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулах Монголын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ–2022, БНСУлсад” үзэсгэлэн худалдааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Хуваалцах