" НЭГ СУУРИН-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" АЯНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАВ

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,
"Alibaba Жи Ди Ти Монгол" Институттэй хамтран “Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн” аяныг "Хил хязгааргүй брэндийг бүтээцгээе" уриан дор амжилттай зохион байгуулсан билээ. Тус уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр /2022.10.20/ МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.


Арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, “Аликор” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ундармаа болон тэмцээнийг 3 үеийн турш шүүсэн шүүгчдийн төлөөлөл, шалгарсан багийн гишүүд оролцов.

 1-р байрт шалгарсан “Цайны их зам” ХХК. Тус компани нь Дархан-Уул аймагт эмээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2500 ам.долларын эрх бүхий Alibaba.com платформ дээр дэлгүүр нээх эрхийн эзэн боллоо
 2-р байрт шалгарсан “Ширхэнцэг өгөөж” хоршоо нь Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2023 онд БНСУлсад зохион байгуулагдах “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
 3-р байр Өмнөговь аймгийн “Ингэн тагш” ХХК ивээн тэтгэгч Сити компьютерс их дэлгүүрээс “Иж бүрэн компьютер”-ээр шагнуулав.

Дашрамд тодруулахад ,
 АЯНЫ ЗОРИЛГО: 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дижитал шилжилтэд бэлтгэх, брэнд бүтээх, бараа бүтээгдэхүүнийг нь дотоодын болон гадаадын зах зээлд сурталчлан таниулах явдал юм. 
 Арга хэмжээнд  2022.05.25 - 2022.10.11 хооронд  21 аймгийн 86  жижиг, дунд үйлдвэр эрхлэгч
-  Бараа бүтээгдэхүүнээ танилцуулж,
-  Зах зээлээ судлах,
- Маркетингийн төлөвлөгөө боловсруулах,
- Борлуулалтаа цахим орчинд хэрхэн таниулах вэ зэрэг шалгаруулалтаар  3 үеийн турш өрсөлдсөн юм.






Хуваалцах