СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах сургалт өнөөдөр /2022.10.19/ Сонгинохайрхан дүүрэгт боллоо. Санхүүгийн мэдлэг олгох уг сургалтыг Монголбанк, СЗХ, ХДК, ЖДҮГ, НЖДҮҮДТ, ЗБДС, МБХ, МҮХАҮТ, ХДК, Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран зохион байгууллаа.


Арга хэмжээний хүрээнд:
1. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал,
2. Хувь хүний санхүү, зардал ба хуримтлал,
3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах тухай,
4. Финтек ба кривтовалют,
5. Зээл болон Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа,
6. Харилцааны ур чадвар,
7. Цахим худалдаа,
8. Эрсдэл ба даатгал,
9. Банк болон банкнаас бусад санхүүгийн байгууллага,
10. Маркетинг зэрэг сэдвээр цогц сургалт зохион байгуулсан юм.

