"Дижитал шийдлээр жижиг, дунд үйлдвэрийн чадавхыг нэмэгдүүлэх нь" форум болж өндөрлөв
Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран “Дижитал шийдлээр жижиг, дунд үйлдвэрийн чадавхыг нэмэгдүүлэх нь” сэдэвт форумыг өнөөдөр /2022.10.27/ Эрин зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах хүрээнд ухаалаг технологийг нэвтрүүлэх, дижитал шилжилтийг эхлүүлэхэд зорилгоор зохион байгуулсан форумд төр, хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдсан юм. Энэхүү арга хэмжээнд ЖДҮГ-ын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа оролцож “Цар тахлын үеийн жижиг, дунд үйлдвэрийн бизнесийн бэлэн байдал болон төрөөс баримтлах бодлого түүний хэрэгжилт” сэдвээр мэдээлэл өгөв.
Харин Монголын бүтээмжийн төвөөс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 385 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс асуумжийн аргаар бизнесийн тасралтгүй байдлын болон дижитал шилжилтийн бэлэн байдалд хийсэн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн тасралтгүй байдал, дижитал шилжилтийн бэлэн байдлын судалгаа”-ны тайлангаа тавьсан юм.
Форум оролцогчдын зүгээс илтгэл, мэдээлэл бүрийн дараа сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан туршлага, мэдээлэл солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж байгааг онцолж байлаа.
Арга хэмжээний хүрээнд:
Цар тахлын үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөр
Дижитал шилжилт ба инновацийн менежмент
Мэдээллийн давалгаа болон интернет зүйлсийн тоо
Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулга
Жижиг, дунд үйлдвэрүүдэд зориулсан цахим үнэлгээний танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл өгсөн юм.