Баянгол дүүргийн ждү эрхлэгчдэд Санхүүгийн мэдлэг олгох сургалт боллоо
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах сургалт өнөөдөр /2022.10.26 / Баянгол дүүрэгт болж байна. Арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголбанкны ОНСБТ-ийн захирал Б.Одонтунгалаг, Зээлийн батлан даалтын сангийн Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Батзогсох, Баянгол дүүргийн ЖДҮҮДТ-ийн дарга Ч.Чойдог болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус сургалтад ЖДҮГ-ын мэргэжилтэн Д.Мөнхзул Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах талаар мэдээлэл өгөв. Баянгол дүүрэг 2022 оныг “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих жил” болгон зарласан.
Уг ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байгаагийн нэг хэсэг нь ЖДҮҮЭ-ээ чадавхжуулах юм. Санхүүгийн мэдлэг олгох уг сургалтыг БГД-ийн ЖДҮҮДТ Монголбанк, ЖДҮГ, СЗХ,НЖДҮҮДТ, ЗБДС, МБХ, МҮХАҮТ, ХДК зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулав.

Тус сургалтаар:
-
Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал,
-
Хувь хүний санхүү, зардал ба хуримтлал,
-
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах тухай,
-
Финтек ба кривтовалют,
-
Зээл болон Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа,
-
Харилцааны ур чадвар,
-
Цахим худалдаа,
-
Эрсдэл ба даатгал,
-
Банк болон банкнаас бусад санхүүгийн байгууллага,