ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД НЭГДЛЭЭ

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тэмдэглэдэг.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын хамт олон “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ-ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэж байна.
Энэхүү аяны зорилго нь аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Монгол Улсад анх удаа 1997 оноос тус аяныг зохион байгуулж байна.


Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос санаачлан аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус болон олон улсын байгууллагуудыг идэвхийлэн уриалж, тэмдэглэн өнгөрүүлдэг.
Хуваалцах