"ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОЛ -30 ЖИЛД"
Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо шинэчлэн зохион байгуулагдсаны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд “Хөдөө аж ахуйн хоршоолол -30 жилд” сэдэвт форум өнөөдөр зохион байгуулав. Форумын панелистаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан оролцлоо.

Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн ХААХХ-ны дарга нар, хоршоологчид хамтран ажилладаг төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл хамрагдав.

Форумаар “Хөдөө аж ахуйн хоршооллын түүхийн ололт, амжилт, дутагдлыг дүгнэж Үндэсний холбооны 3 түвшинд хэрэгжүүлэх 2022-2030 оны стратеги төлөвлөгөөг танилцуулсан юм. Уг стратегийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах төрийн болон олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүд, эрдэм шинжилгээний байгууллага, холбоо, хоршоо, хоршоологчид зэрэг оролцогч талуудтай хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж, хөгжлийн шинэ шатанд гаргахад форумын зорилго оршиж байна.