Дорнод аймгийн 84 иргэн, ААН сургалтад хамрагдав
Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төслийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх болон иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл өгч ажиллалаа.


ЖДҮХС-аас 2023 онд хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл батлагдсантай холбоотойгоор төсөл сонгон шалгаруулах журам, Хоршоог хөгжүүлэх сангийн журмын танилцуулга болон төсөл хэрхэн боловсруулах талаарх сургалтыг ЖДҮГ болон Хөгжлийн шийдэл ТББ-ийн Бэст хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. Тус сургалтад нийт 84 иргэн, ААН хамрагдсанаас эрэгтэй бизнес эрхлэгч 20, эмэгтэй бизнес эрхлэгч 64 байлаа.


Ажлын хэсгийнхэн 2020 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авсан Талын сүү ХХК болон Билгүүржаргал ХХК-ний төслийн хэрэгжилтэд мониторинг хийв.

Түүнчлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Хоршоог хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд мониторинг хийж зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа.



Түүнчлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Хоршоог хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд мониторинг хийж зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа.

Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа иргэн н.Оюунчимэг, н.Цэнд-Аюуш болон Сүүн орд ХХК-ийн ажлын явцын талаар мэдээлэл солилцов.