Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр /2023.03.14/ Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад тус газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, EСБХБ-ны Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, хөгжлийн группын дэд захирал, Төв Ази ба Монгол Улсыг хариуцсан салбарын дэд захирал Холгер Вифел, жижиг, дунд бизнeсийн хэсгийн Тэргүүлэх менежер С.Байгалмаа нар оролцов.
Уулзалтаар ЕСБХБ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн “Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр”-ийг дүгнэн ярилцаж, цаашид хэрэгжүүлэх "COVID-19 цар тахлын дараах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хямралыг даван туулах хөтөлбөр"-ийг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Жижиг, дунд үйлдвэрийн газраас уг төслийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортыг дэмжих чиглэлээр хамтран хэрэгжүүлэх саналыг тавилаа.
Хуваалцах