Үндэсний экспортын стратеги боловсруулах ажлыг эхлүүлэх тухай санал солилцов

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр /2023.03.16/ Олон Улсын худалдааны байгууллагын төлөөлөгч Оливер Марти, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Г.Дөлгөөн болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.  
Уулзалтын үеэр Олон Улсын худалдааны байгууллагын төлөөлөгч Оливер Марти экспортын өрсөлдөх чадвар, төрөлжилтийг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын Үндэсний экспортын стратеги боловсруулахад хийж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм.  
Мөн ОУХТ-өөс зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх дараалал, бүтэц, анхаарах гол асуудлуудаа танилцуулж, ЖДҮГ-ын байр суурь, мэдээлэлтэй танилцаж харилцан санал солилцлоо.  
Энэхүү Үндэсний экспортын стратеги боловсруулсны дараа Хэрэгжүүлэлтийн удирдлагын дэмжлэгээр дамжуулан хэрэгжүүлэх үе шатанд ОУХТ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтойг энэ үеэр хэлж байв.   Түүнчлэн стратеги боловсруулах, батлуулах ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллагаас ажлын хэсгийг ахалж, чиглүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон юм.
 
 
 
Хуваалцах