ХАНБОГД СУМД "НЭГ ХОРШОО - НЭГ СУМ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын санаачилгаар “НЭГ СУМ НЭГ ХОРШОО”  хэлэлцүүлгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар,  Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн ХХААҮГ хамтран зохион байгууллаа.
  
 Загвар хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх, хоршооны бүтцэд тулгуурлан хүнсний хэрэгцээг хангах, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа “Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Мөн энэ үеэр түүхий эдийг газар дээрээс нь  хэрхэн бэлтгэх, өндөр үнээр нийлүүлэх боломж, цаашдын чиг хандлага сэдвүүдээр илтгэл тавьж, хоршоод тэргүүн туршлагаа хуваалцлаа.

 

Хуваалцах